Үргэлж амжилт дагуулдаг

Ерөнхийлөгчийн мэндчилгээ

Манай групп нь Монгол улсын эдийн засгийн хөгжил, ард иргэдийн сайн сайхан байдалд томоохон хувь нэмэр оруулахуйц урт хугацааны стратегийн төслүүдийг хэрэгжүүлэхийг зорьж ажилладаг билээ.
 
"Эс & Рояал Групп Монголиа" нь 2004 онд анх үүсгэн байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар түлш эрчим хүч, дэд бүтэц, гадаад худалдаа, тээвэр ложистикийн салбарт 4 салбар компанитайгаар үйл ажиллагаа явуулж байна.
 
Бидний үнэ цэнэ, эрхэм зорилготой санаа нийлэх аливаа түнштэй хамтран ажиллахад бид үргэлж бэлэн байх болно.
 
Хүндэтгэсэн,
 
ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ / ЕРӨНХИЙЛӨГЧ
 
 Д.СЭРЖБҮДЭЭ

 

 

Компаниуд

"РОЯАЛ ГОЛД КОМОДИТИ ЭКСЧЕНЖ" ХХК

Royal Gold Commodity Exchange компани нь Монголын алтны үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, байгаль орчны ногоон солилцоог бий болгох зорилготойгоор 2021 онд үүсэн байгуулагдсан.

Бидэнтэй хүсэл зорилго нэг шинэ түншүүдтэй хамтран ажиллахад таатай байх болно.

"РОЯАЛ ЭЛЕКТРИК КОРПОРЭШН" ХХК

“Рояал Электрик Корпорэшн” ХХК нь 2017 онд Монгол улсын эрчим хүчний системийн бие даасан, тогтвортой, найдвартай, хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор байгуулагдсан.     

Өнөөдрийн байдлаар эрчим хүчний хэрэглээ болон эх үүсвэрийн дутагдалтай байгаа бүс нутагт шаардлагатай дулааны цахилгаан станцыг шинээр барих, одоо ажиллаж байгаа дулааны цахилгаан станцыг өргөтгөх, цахилгаан эрчим хүч дамжуулах шугам барих төслүүдийг хувийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэх төслүүд дээр ажиллаж байна.

Бид дэлхийд тэргүүлэх, байгаль орчинд ээлтэй, сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологийг салбартаа нэвтрүүлэн нутагшуулах, эрчим хүчний системийн аюулгүй, бие даасан байдлыг хангаж, салбарын үйл ажиллагааны эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэн, урт хугацаанд тогтвортой, найдвартай ажиллах боломжийг хангах зорилтыг тавин эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэх өндөр чадамжтай, салбартаа танигдсан удирдлагын болон техникийн баг бүрэлдэхүүнээр ажиллаж байна.

"ВАЙ ТИ ЭМ МОНГОЛИА" ХХК

“Вай Ти Эм Монголиа” ХХКомпани нь 2013 оны 6-р сараас үйл ажиллагаагаа эхлүүлэн YOKOHAMA брэндийн хөнгөн тэрэгний дугуй, уул уурхайн дугуй, автобус, ачааны тэрэгний дугуй, конвэйр, гидрын шланкийг Япон улсаас шууд нийлүүлэн  үйл ажиллагаа явуулж байна.   

2017 онд YOKOHAMA Rubber ХХК-ийн 100 ЖИЛИЙН ОЙ тохиосон ба түүхт 100 жилийн ойн босгон дээр манай “Вай Ти Эм Монголиа” ХХКомпани Монгол Улс дахь Албан ёсны дистрибьютерээр сонгогдсон юм. Мөн 2015 оноос эхлэн компанийн гадаад харилцааг хөгжүүлэн Япон Улсын SMBC /Sumitomo Mitsui Banking Corporation/ тай хамтийн ажиллагаа үүсгэн ажиллаж байна.   

Өдгөө бид Улаанбаатар хотод өөрийн байгуулсан 1, албан ёсны гэрээт 5 салбар дэлгүүрээр бүтээгдэхүүнээ түгээдэг ба Монголын төрийн болон хувийн өмчит томоохон компаниуд болон албан байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. 

Дэлгэрэнгүй... 

"УЛААНБААТАР ХИЙН СҮЛЖЭЭ" ХХК

ГАЗКОМ ХХК болон Улаанбаатар Хөгжлийн Корпораци ХК хамтран нийслэл хотод олон жилийн турш тулгамдаж буй агаарын бохирдолыг бууруулах, арилгах үндсэн зорилгоор төр хувийн хэвшил хамтарсан  “Улаанбаатар Хийн Сүлжээ” компанийг 2020 онд үүсгэн байгуулсан.

"ГАЗКОМ" ХХК

"Газком" ХХК нь Монгол улсад олон жилийн турш нүүрлээд буй агаарын бохирдлыг арилгах зорилгоор 2013 онд үүсгэн байгуулагдсан. Үүссэн цагаасаа эхлэн хүлэмжийн хийг багасгах байгальд ээлтэй, цэвэр технологийг хэрхэн нэвтрүүлэх талаар судлан, үүнтэй холбоотойгоор олон төсөл, хандивуудыг гадаадын компаниудтай хамтран хэрэгжүүлж байна.
 
Ийнхүү Улаанбаатар хот төдийгүй цаашлаад 21 аймаг, 330 сумыг хамрах зорилготой "Хийн Шийдэл" төслөө 2018 онд эхлүүлж, амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Бид ISO14001 стандартыг мөрдөж, аюулгүй ажиллагаа тал дээр дэлхийд тэргүүлж буй Япон технологийг Монголдоо нутагшуулан, газар зүйн байршил, цаг уур, объектын хэмжээг үл харгалзан хийн халаалтын тоног төхөөрөмжийн худалдаа, суурилуулалт, хийн хангамж, засвар, ашиглалтын цогц үйлчилгээг үзүүлдэг.
 
2019 онд гэр хорооллын айл өрх, хаус, ААН, төрийн өмчит сургууль, цэцэрлэгийн цогцолбор, улсын байгууллагын нийт 34 объектуудыг хийн халаалтад амжилттай шилжүүлсэн.
 
2020 онд манай компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд төрийн өмчит 26 объектыг өөрийн хөрөнгө оруулалтаар, мөн 50 гаруй объектуудыг хөнгөлөлттэй үнээр хийн халаалтад шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна.
 

 

Мэдээ мэдээлэл
Хамтрагч байгууллагууд