Үргэлж амжилт дагуулдаг
Сүхбаатар дүүрэг ЖДҮДТ
Агаарын бохирдлыг арилгах Хийн шийдэл төслийн маань дараагийн бүтээн байгуулалт.
Иргэдийг өөрийн жижиг, дунд үйлдвэрлэлийг эрхлэн амьжиргаагаа дээшлүүлэхэд нь тусалж, дэмжин байнгын ажлын байраар хангаж байдаг Сүхбаатар дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв-ийн нүүрсэн халаалтыг нь зогсоож, хийн халаалтын дэвшилтэт технологи руу бүрэн шилжүүллээ.
Уг төв жил бүр 82 тонн түүхий нүүрсийг шатааж агаарт 220 тонн СО2, хөрсөнд 18 тонн үнс хаяж бохирдуулдаг байсан ба үүнийг зогсоосноор иргэд маань эрүүл, цэвэр орчинд ажил, хөдөлмөрөө эрхлэх нөхцөл бүрдлээ.
Манай компаний Нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн хөрөнгөөр бүтээн байгуулж буй аян үргэлжилсээр…