Үргэлж амжилт дагуулдаг
"БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ТЕХНОЛОГИ" ТББ
“Байгальд Ээлтэй Технологи” Төрийн Бус Байгууллага нь Монгол улсад тулгамдаж буй 
 
Уур амьсгалын өөрчлөлт 
Агаарын бохирдол 
Хүүхдийн эрүүл орчин 
Байгаль Экологийн тэнцвэрт байдлыг хадгалах 
зэрэг олон чиглэлүүдэд хандив тусламж үзүүлэх зорилготойгоор 2015 онд үүсэн байгуулагдсан. Бид Монгол улсын байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэн бидний ирээдүйн үр хойч болсон бяцхан хүүхдүүдийн эрүүл амьдарч, сурч боловсрох орчинг бүрдүүлэх чиглэлүүдээр Монгол улсын төрийн өмчит байгууллагууд, олон улсын буяны байгууллагууд болон хувь хүмүүсийн дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч сан юм. 
 “Байгальд Ээлтэй Технологи” ТББ нь хөдөө орон нутгын байгалийн гамшигт нэрвэгдсэн айл гэрүүдэд дэмжлэг тусламж үзүүлж, нийслэл хотын төрх эмлэгүүдэд агаар ариутгагч хандивласан зэрэг их, бага хэмжээний олон олон хандив тусламжуудыг үзүүлсээр байна.   
2017 оны 12 сард Нийслэл хотын агаарын бохирдлыг багасгах зорилоготой төслүүдийг хэрэгжүүлэхээр Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа болон “Байгальд Ээлтэй Технологи” ТББ-ын Тэргүүн Д.Сэржбүдээ нар харилцан тохиролцож “Харилцан Ойлголцлын Санамж Бичигт” гарын үсэг зурсан.