Үргэлж амжилт дагуулдаг
Гал түймэр унтраах, аврах 34-р анги
 
 
Агаарын бохирдлыг арилгах Хийн шийдэл төслийн маань дараагийн бүтээн байгуулалт.
Та бидний амь нас, эд хөрөнгө, эрүүл энхийн төлөө мөнхийн манаанд байдаг дахин нэг гал унтраах анги болох Гал түймэр унтраах, аврах 34-р ангийг нүүрсэн халаалтыг нь зогсоож, хийн халаалтын дэвшилтэт технологи руу бүрэн шилжүүллээ.
Уг анги жил бүр 190 тонн түүхий нүүрсийг шатааж агаарт 510 тонн СО2, хөрсөнд 42 тонн үнс хаяж бохирдуулдаг байсан ба үүнийг зогсоосноор алба хаагчид маань эрүүл, цэвэр орчинд ажиллаж, байнгын бэлэн байдалд байх ёстой машин, техник нь хөлдөж, царцахгүй тасралтгүй дулаанаар хангагдан, та бидний аюулгүй байдлын төлөө цаг алдалгүй бэлэн байх нөхцөл бүрдлээ.
Манай компаний Нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн хөрөнгөөр бүтээн байгуулж буй аян үргэлжилсээр…