Үргэлж амжилт дагуулдаг
"РОЯАЛ ЭЛЕКТРИК КОРПОРЭШН" ХХК
“Рояал Электрик Корпорэшн” ХХК нь 2017 онд Монгол улсын эрчим хүчний системийн бие даасан, тогтвортой, найдвартай, хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор байгуулагдсан.
 
 
 
Өнөөдрийн байдлаар эрчим хүчний хэрэглээ болон эх үүсвэрийн дутагдалтай байгаа бүс нутагт шаардлагатай дулааны цахилгаан станцыг шинээр барих, одоо ажиллаж байгаа дулааны цахилгаан станцыг өргөтгөх, цахилгаан эрчим хүч дамжуулах шугам барих төслүүдийг хувийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэх төслүүд дээр ажиллаж байна.
 
 
 
Бид дэлхийд тэргүүлэх, байгаль орчинд ээлтэй, сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологийг салбартаа нэвтрүүлэн нутагшуулах, эрчим хүчний системийн аюулгүй, бие даасан байдлыг хангаж, салбарын үйл ажиллагааны эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэн, урт хугацаанд тогтвортой, найдвартай ажиллах боломжийг хангах зорилтыг тавин эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэх өндөр чадамжтай, салбартаа танигдсан удирдлагын болон техникийн баг бүрэлдэхүүнээр ажиллаж байна.