Үргэлж амжилт дагуулдаг
"ВАЙ ТИ ЭМ МОНГОЛИА" ХХК
“Вай Ти Эм Монголиа” ХХКомпани нь 2013 оны 6-р сараас үйл ажиллагаагаа эхлүүлэн YOKOHAMA брэндийн хөнгөн тэрэгний дугуй, уул уурхайн дугуй, автобус, ачааны тэрэгний дугуй, конвэйр, гидрын шланкийг Япон улсаас шууд нийлүүлэн  үйл ажиллагаа явуулж байна. 
 
2017 онд YOKOHAMA Rubber ХХК-ийн 100 ЖИЛИЙН ОЙ тохиосон ба түүхт 100 жилийн ойн босгон дээр манай “Вай Ти Эм Монголиа” ХХКомпани Монгол Улс дахь Албан ёсны дистрибьютерээр сонгогдсон юм. Мөн 2015 оноос эхлэн компанийн гадаад харилцааг хөгжүүлэн Япон Улсын SMBC /Sumitomo Mitsui Banking Corporation/ тай хамтийн ажиллагаа үүсгэн ажиллаж байна.
 
Өдгөө бид Улаанбаатар хотод өөрийн байгуулсан 1, албан ёсны гэрээт 5 салбар дэлгүүрээр бүтээгдэхүүнээ түгээдэг ба Монголын төрийн болон хувийн өмчит томоохон компаниуд болон албан байгууллагуудтай хамтарч ажиллаж байна.
 
Хамтарч ажилладаг компаниуд болон байгууллагууд:
МАК ХХК, Багануур ХК, Эрдэнэт Үйлдвэр ХХК, Голден Хаммер ХХК, Оюу Толгой, Улз гол ХХК, Шивээ Овоо ХК, Илт Гоулд ХХК, Алтан Дорнод ХХК