Сонгинохайрхан дүүргийн 11-р хорооны нэг гудамжны 10 айлын дулааны асуудлыг хийн халаагуураар шийдсэн талаар Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Ж.Сандагсүрэн мэдээлжээ.
 
Тэрбээр "Бид хэдийгээр сайжруулсан түлш хэрэглэж байгаа ч гэсэн агаар орчны бохирдлыг бууруулах хамгийн сайн шийдэл болж чадахгүй л байна. Тиймээс 11-р хорооны нэг гудамжийг жишиг болгож байшинтай 10 өрхийг хийн халаагуурт холболоо.
 
Гэхдээ эхний ээлжийн угсралтын зардлыг бууруулахгүй бол нийтийн хүртээл болгоход бага зэргийн хүндрэл гарахаар байна. Ямартай ч бид ийм шийдэл байж болох юм гэдгийг харуулахыг зорьж байна" гэжээ.
 
https://ikon.mn/n/1rhz?fbclid=IwAR0WxwYg0Knwa_ahbE_MeX-uRMA2m_2lP2204nGhGViGT_LWPKMl5rV4HZ0
 
Хийн халаагууртай болсон айлуудын сарын дундаж зардал 120-180 мянган төгрөг болж байгаа бөгөөд энэ нь нүүрс, түлээний зардалтай ойролцоо тусч байгааг холбогдох хүмүүс хэлж байлаа.